Замын-Үүд сум шинэ цэцэрлэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-09 10:28:00

Энэ онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барихаар боллоо.

Шинэ цэцэрлэг барих тухай мэдээллийг АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны ажилтнууд Замын-Үүд суманд ажиллахдаа орон нутгийн удирдлагуудад  мэдэгдсэн байна. Говийн нөхцөлд барихаар төлөвлөсөн цэцэрлэгийн барилгыг анх АНУ-ын Аляск мужид барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд цахилгааны хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник технологи, инженерийн шийдлийг шингээсэн сайн чанарын материалаар барьдаг аж.

Дашрамд дурдахад 2015 оны 10 дугаар сарын 20-нд  АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд ажиллаж цэцэрлэг барих боломж нөхцлийн талаар судалж байжээ. Тун удахгүй  барилгын мэргэжлийн баг ирж цэцэрлэг барих ажлын суурь судалгааг хийхээр болов.

Х.Эрдэнэбулган

Related news