Сэтгүүлчид ойн баяраа өргөн хүрээнд тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 12:37:07

Mонгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 103 жилийн ой 3 сарын 6-ны өдөр тохиолоо. Ойн өдрөө тэмдэглэж, Өвөрхангай аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн салбараас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд гар бөмбөг, теннис зэрэг спортын тэмцээн, “Яруу үзэг” яруу найргийн уралдааныг тус тус зохион байгуулсан юм.

Спортын төрөлд нийт 18 баг оролцсоноос Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн баг тамирчид, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн баг, БОЭТ-ийн баг эхний гурван байр эзлэлээ. Яруу найргийн тэмцээнд Арвайхээр телевизийн сэтгүүлч Ц.Одончимэг, Бат-Өлзий сумаас ирсэн найрагч н.Нямсүрэн, сэтгүүлч Б.Батчимэг, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Ц.Батгэрэл нар эхний шагналт байрыг эзлэсэн юм.

Мөн ард иргэдийг мэдээ мэдээллээр хангах ажилд идэвхи зүтгэлтэй оролцож буй залуу уран бүтээлчдийг шагнан урамшууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news