Үхэр хорт салст халуурал өвчин туссан нь тогтоогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол” гэдэг газар “Хорт салст халуурал” өвчин гарчээ.
Тус газар хаваржиж буй малчин Ч. Н. Я нарын үхэр энэ оны 3-р сарын 2-ы өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдсон байна. Тус аймаг он гарсаар мал амьтны өвчлөл тэр дундаа галзуу өвчний тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд хорт салст халуурал өвчин шинээр бүртгэгджээ.
Б.Гантуяа