Монгол боксчид олимпийн эрхийн төлөө тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-17 10:22:00

Монголын боксчид “Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох эрхийн төлөө тэмцээнд оролцохоор өмнөд хөршийг зорилоо.

БНХАУ-д энэ сарын 25-нд Ази, далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээний алт, мөнгөн медальтнууд олимпийн эрхээ авах юм. Уг тэмцээнд Монголын шигшээ баг ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэнгийн удирдлага дор шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно. Тодруулбал, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг-д Т.Ерболат нар хүч, ур чадвараа сорино.

Д.Өлзий

Related news