“Алтайн дуулал” яруу найраг, богино өгүүллэгийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 10:06:25

Ховд ймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтайн дуулал” яруу найраг, богино өгүүллэгийн наадам 4 дүгээр сарын 4-ны өдөр болно.


Тус наадмыг зохион байгуулах Засаг даргын А/102 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг баас гарагт хуралдаж зохион байгуулалт, шалгуур үзүүлэлтийн талаар хэлэлцлээ.

Наадмын зорилго нь хэл соёлын баялаг өвийг илрүүлж, түгээн дэлгэрүүлэх, Ховд аймагт уран зохиолын бүтээл туурвиж байгаа яруу найрагч, зохиолч, уран бүтээлчдийн бүтээл туурвилыг олон түмэнд сурталчилан таниулах, билиг авъяастныг тодруулж, алдаршуулан урамшуулдагаараа онцлогтой юм.

Яруу найраг, богино өгүүллэгийн наадамд оролцогчид өөрийн шилдэг яруу найргийн 2 бүтээл, богино өгүүлэгийн нэг бүтээлийг аймгийн Боловсрол, соёлын газарт 3 дугаар сарын 30-ны дотор ирүүлэх бөгөөд тухайн ирүүлсэн бүтээлийг ажлын хэсгээс шалгаруулж дараагийн шатанд тэнцсэн болон тэнцээгүй эсэх талаар хариу мэдэгдэх юм байна.

А.Бямбасүрэн

 

Related news