Улиастай сумын ИТХ-ын ажлын алба таван бодлогын хороогоор дамжуулан иргэдтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн бодлогын хороог байгуулжээ. Өнөөдрийн байдлаар таван бодлогын хороонд иргэдээс сумын ИТХ-ын ажлын албаны фэйсбүүк, цахим хуудас, болон захидлаар 123 санал, хүсэлт иржээ.
Эдгээр бодлогын хороо нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сумын ИТХ-ын үйл ажиллагааг чиглүүлэн, удирдлага зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, үр дүнг нь тайлагнах үйл ажиллагааг явуулж байна.
Улиастай сумын ИТХ-ын дэргэдэх бодлогын хороодыг хуваахдаа ИТХ-ын төлөөлөгчдийн тойрог, мэргэжил, ажилласан салбарын туршлага зэргийг харгалзан байгуулж баталжээ. Улиастай сумын ИТХ-ын Бодлогын хороодод “Орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний бодлогын хороо”, “Төсөв, санхүү эдийн засаг, өмчийн харилцааны бодлогын хороо”, “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилга хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын хороо”, “Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээний бодлогын хороо”, “Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын хороо” гэсэн чиглэлээр байгуулсан байна.
Дээрх
бодлогын хороо тус бүр 2019 оны ажлын төлөвлөгөөгөө баталсан бөгөөд иргэдийн
саналыг дээрх чиглэлээр хүлээн авч хамтран ажиллаж байгаа юм.