Газар хөдлөлтөөс үүдэлтэй цунами Японд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2015-09-18 11:41:49

ТОКИО. /NHK/. Лхагва гарагт Чилийн ойролцоо болсон газар хөдлөлтийн улмаас үүссэн цунами Японд хүрлээ гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээлэв.

Японы Ивате мужийн Кужи боомтын орчимд өнөөдөр өглөө 7:13 цагийн үед /орон нутгийн цагаар/ 30 см өндөр цунами ажиглагдсан бөгөөд цунамийн давлагааны өндөр нэмэгдэж байна гэж агентлаг мэдэгдлээ.

Мөн Хаманака хотын орчимд 6:33 цагийн үед харин Эримо хотын орчимд 7:05 цагийн үед 10 см өндөртэй цунами ажиглагдсан байна. Тус хоёр хот нь Японы хойд нутгийн Хоккайдо аралд оршдог.

10 см өндөр уг цунамийн давлагаа Ивате мужийн Камаиси болон Мияко боомтод хүрсэн байна.

Цунамийн талаар дахин мэдээлэл өгөх хүртэл далайн эргийн бүсээс хол байхыг агентлаг анхааруулжээ.

Д.Нямтулга

Related news
Comments