Ховд аймагт  “Эв эеийн хүрээлэн” байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 11:42:29

Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн сумын зааг нутагт Замтын хөтөл хэмээх газар төр нийгмийн зүтгэлтэн Доржготовын Баяндалайн үр хүүхдүүд, төрөл төрөгсдийн хамт “Эв эеийн хүрээлэн” нэртэй томоохон цогцолбор хүрээлэнг өнгөрсөн зун байгуулжээ.

Энэ газар нутаг нь их онцлогтой газар нутаг бөгөөд Ховд аймгийн Буянт, Ховд Жаргалант, Эрдэнэбүрэн , Мянгад  таван  сумын голд оршдог. Энэ 5 сумын нутаг угтаа бол  нэг сумын нутаг. 1927 оноос засаг захиргааг шинээр хуваарилахд 5 хуваасан түүхтэй.

Замтын хөтөл бол Эрдэнэбүрэн сумын өөлдчүүдийн эрт үеэс нутаглаж ирсэн Цорос удмын хүмүүсийн нутаг, Бошигтын худаг гэдэг газар. Галдан Бошигт хаантай салшгүй холбоотой бөгөөд их  хааны байгуулсан хот эндээс 10 км –н зайтай Улаан харганад бий. Галдан Бошигт хаан энд адуу малаа усалж,  цэргүүд нь агт морьдоо адгуулдаг байсан. Худагтай учраас адууны жүчээ болгож байжээ. Энэ газрыг ажиглаад үзэхэд уул хад нь цөмөөрөө зориуд  өрчихсөн юм шиг сонин тогтоцтой бөгөөд 350 жилийн өмнө хүмүүсийг авч ирж  чулуу өрөөд морьдыг хашаалдаг байсан аж.

Манжийн дарангуйлалд байсан 1700-аад оны үед Галдан Бошигт хааны нэртэй газар байлгахгүй гэж үзээд, 147 мянган Цорос овгийн хүнийг хөнөөсөн, тухайн үед айдас түгшүүрээр дүүрэн цаг үе байсан. Хааны нэрээр нэрлэгдсэн худгийн нэрийг өөрчлөн Баяжигийн худаг гэж нэрлэсэн гэдэг. Одоо энэ газрыг Замтын хөтөл гэж нэрлэдэг.

Галдан Бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ойд зориулан Д.Баяндалай гуай  эхний хэдэн цогцолборыг байгуулсан юм. Тэрээр ннэ бол “Эв эеийн хүрээлэн” буюу Англиар “Park harmony”. Бид   2014, 2015 оныг дамжуулаад ерөнхийд нь бүтээн байгуулж байгаа. Энэ бүтээсэн зүйл бол ямар нэгэн шашны номлол, сурталчилгаа биш гэв.

Өөрөөр хэлбэл энэхүү хүрээлэн нь дан ганц  Ховдчуудын хүрээлэн бус бүх хүн төрөлхтний хүрээлэн бөгөөд хэн ч байсан бүгд л ирж энд ирж эв эеэ бодож, ажил амьдарлаа ярилцаж, сайхан сэтгэлээ хуваалцаж, эрчим хүч, энергээ авч байх ёстой газар юм.

Хол ойрын аялагч, жуулчдын нүд хужирлах нэгэн шинэ цогцолбор хүрээлэн өнгөрсөн зун байгуулагдаж, Галданбошигт хааны түүх соёлыг танин мэдэх, хойч үед өвлүүлэхэд ихээхэн ач тустай гэдгийг Д.Баяндалай гуай хэлсэн юм.

 Ховд аймаг А.Бямбасүрэн

 

 

Related news