Өвөрхангайн залуус “Эх дэлхийн цаг” хөтөлбөрт нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангайн залуус “Эх дэлхийн цаг” хөтөлбөрт нэгдэж, бүх нийтийг нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалан 3 сарын 26-ны бямба гаригт орон нутгийн цагаар 20:30-21:30 цагийн хооронд төв талбай дээр лаа барин эрчим хүчээ хэмнэхийг уриаллаа.
Уг арга хэмжээг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Залуусын элч ТББ-аас 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг аж.
Өвөрхангай Б.Батчимэг