АНУ, БНХАУ-ын компаниуд хэлэлцээр байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-09-18 17:12:11

ВАШИНГТОН. /NHK/.  АНУ-д анхны өндөр хурдны төмөр замыг тавих хамтарсан компани байгуулах хэлэлцээрийг БНХАУ болон АНУ-ын төмөр замын компаниуд байгуулжээ.

Энэ хэлэлцээр АНУ-БНХАУ-ын эдийн засгийн харилцаа бэхжиж байгаагийн илрэл болж байна.

Уг төслийн хүрээнд Невада муж улсын Лас-Вегас хотыг Калифорни муж улсын Лос-Анжелес хоттой холбох 370 км өндөр хурдны төмөр замыг тавих юм гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

АНУ болон БНХАУ-ын компаниуд төмөр замыг тавих болон цаашдын үйл ажиллагаанд хамтран оролцохоор тохиролцсон байна.

Уг төсөл 2016 оны есдүгээр сарын эхээр эхэлнэ гэж тус агентлаг мэдээлсэн боловч хэзээ ашиглалтад орох зэрэг бусад мэдээллийг өгөөгүй байна. АНУ-д өндөр хурдны төмөр зам тавих ажилд БНХАУ-ын компани анх удаа оролцох гэж байгаа ажээ.

Д.Нямтулга

 

Related news
Comments