Иргэдэд мэдээлэл хүргэх Эрүүл мэндийн студи байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар дээр “Эрүүл мэндийн студи”- г байгууллаа. Уг студид олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл сурталчилгаа явуулах, эрүүл мэндийн тухай зөв мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм.
Тус студи нь дуу чимээнээс тусгаарлагдсан, нэг удаагийн нэвтрүүлэгт 30 иргэнийг оролцуулах хүчин чадалтай, телевизийн стандартад тохирсон бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааг иргэдэд хүргэх аж.
Түүнчлэн “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн төв”-ийг байгуулаад байна. Лекцийн , Эмнэл зүйн ур чадварын танхим, Номын сан гэсэн бүтэц зохион байгуулалттай уг хөгжлийн төвд хууль эрх зүй, анагаах ухаан, уран зохиолын мянга гаруй ном бүхий номын сан байгуулж эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг оюунаа тэлэх боломжийг бүрдүүлсэн ба нэг удаа 40 хүний бүрэлдэхүүнээр сургалт явуулах танхимыг нээгээд байна.
Өвөрхангай Б.Батчимэг