Хурал, сургалтуудыг цахимаар хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 20:11:49

Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтаар 2014-2015 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд хийгдсэн олон томоохон ажил арга хэмжээнүүдийн нэг бол сумдад шилэн кабель татах ажил байлаа.

Ингэснээр сумдууд аймгийн төвтэйгээ цахимаар холбогдож, цахим хурал, цахим сургалтуудыг зохион байгуулах гол зорилгыг агуулж байв. Энэ нь хөрөнгө мөнгө хэмнэсэн чухал ач холбогдолтой ажил болж байгаа юм. Энэхүү арга хэмжээ бүрэн хэрэгжиж аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д Орхон бүсийн сумдын ЗДТГ-ын дарга нар буюу нотариатын үүрэг гүйцэтгэгчид, төрийн захиргаа, хууль эрх зүйн асуудал  хариуцсан мэргэжилтнүүдэд “Цахим” сургалтыг өнгөрсөн баасан гарагт анх удаа амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтыг аймгийн ЗДТГ-ийн Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль зүйн хэлтсээс хамтран зохион байгуулсан бөгөөд Орхон бүс болох Сайхан, Орхон, Орхонтуул, Сант, Баруунбүрэн сумд болон Зүүнбүрэн сум мөн хамрагдлаа. Уг цахим сургалтаар сумдын ЗДТГ-ын дарга буюу нотариатын үүрэг гүйцэтгэгч нарт аймгийн Нотариатын салбарын дарга А.Мөнхтуяа, УБСГ-ын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Э.Зол-Эрдэнэ нар хамтран нотариатын үйлчилгээний талаар болон эрх бүхий албан тушаалтнуудад авлига ашиг сонирхолын зөрчлийн талаарх хууль тогтоомжийг таниулах нь сэдвээр сургалтыг явууллаа.

Мөн мэргэжилтнүүдийн асуултанд хариулж, харилцан ярилцсан өргөн сургалт боллоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news