Хариуцлагатай хамт олон ээлтэй чанартай үйлчилгээ хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-04 18:26:14

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын баталсан "Хандлагыг өөрчлөх, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, 5S зарчимыг ажил үйлчилгээндээ хэвшүүлэх" аяны хүрээнд "Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны харицаа хандлагыг сайжруулах, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулан ээлтэй эмнэлэг" болох зорилгоор “Хариуцлагатай хамт олон ээлтэй чанартай үйлчилгээ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт  "Ажлын бүтээмж сайжруулалт" сэдвээр Цусны салбар төвийн эрхлэгч М.Батсайхан, "Эмнэлгийн мэргэжилтний харицаа, хандлага" сэдвээр Төрөх тасгийн эрхлэгч М.Энхдалай, "Эмнэлгийн үйлчилгээ" сэдвээр Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Ц.Эрдэнэболор нар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.  Энэ үеэр эмч нар иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай  хүргэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчээ дээдэлсэн чанартай үйлчилгээг хүргэх нь бидний эрхэм зорилго гэдэгт санал нийлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Related news