Онцгой байдлын газраас зоригт хөвгүүдэд талархал илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙХөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зоригт хөвгүүдийг хүлээн авч уулзан баяр хүргэж талархал илэрхийллээ.
Мөн хүүхдүүдийг гал унтраах автомашин, аврагч гал сөнөөгч нарын багаж хэрэгсэлтэй танилцуулсан байна. Энэ үеэр хүүхдүүд ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө ажиллаж байдаг ах нараар бахархаж байгаагаа хэлж байлаа.
Өнгөрсөн долоо хоногт Мөрөн сумын гудамжинд тоглож байсан хүүхдүүд шатаж байгаа гэрийг хараад галыг нь унтраан дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан тул зоригт хөвгүүдэд олон иргэд талархал илэрхийлсээр байгаа ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа