Уурхайд гарсан гал ноцтой хохирол дагуулаагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 15:15:09

Дорнод аймгийн Адуунчулууны уурхайд өнгөрсөн баасан гаригт  гал гарчээ. Одоогоор  гал унтраах ажиллагаа 70 хувьтай явж байгаа, ноцтой хохирол учраагүй гэдгийг Адуунчулуун компаны ерөнхий инженер н.Энхтүвшин мэдээллээ.

Галыг унтраах багийн хувьд тус компаны 40 ажилчин, онцгой байдлаас 11 гал унтраагч нийт 50 гаруй бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм. Айл өрхүүдэд нүүрс олголтын хэвийн явагдаж байгаа, станцын нүүрсний 3 сарын олголт болох 44 мянган тонн нүүрсийг бүрэн өгсөн гэдгийг онцолж байлаа.

"Хэвлэл болон, иргэдийн дунд яригдаж байгаа шиг эрсдэл өндөртэй зүйл болсон юм байхгүй. Энэ 4 дэх өдрөөс үйл ажиллагаа хэвийн явагдана" гэдгийг бидэнд мэдээлсэн юм.

Дулааны улиралд уурхайн нүүрс наранд хэт халснаас болж гал гарах тохиолдол жил бүр гардаг ч уурхайн үйл ажиллагаанд саад учруулахуйц хэмжээнд хүрэхээс нь өмнө унтраах арга хэмжээ авдаг юм.

Б.Туяа

Related news