Сэлэнгэ цахим аймаг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг дарга 2012-2016 оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөндөө цахим аймаг болохоор заасан зорилт биелэлээ оллоо.
Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж болон зарим хэлтэс агентлагийн дарга нар 16 сум, 4 тосгодын удирдлагууд, болон захирагчийн албатай холбогдож, цахим хурал хийлээ. Энэ удаагийн цахим хуралд бүх сумд, тосгод хамрагдаж цаг үеийн асуудлаар мэдээллээ өглөө. Цаашид ч энэ хэлбэрээр явагдах юм.
Аймгийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын Засгийн газраас аймгуудтайгаа цахим хурал хийсний маргааш сумдтайгаа холбогдон цахим хурал хийж, цаг үеийн асуудлаар өрнөсөн үйл явдлыг шуурхай дамжуулж, мэдээллийг өгч байхаар боллоо. Энэхүү “цахим аймаг болох” үйл ажиллагаа нь аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бөгөөд 560 сая төгрөгийн зардал гарчээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг