Сар бүрийн 11-нийг хүүхэд гэр бүлийн өдөр болгов 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:26:04

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 11-ий өдрийг “Хүүхэд гэр бүлийн өдөр” болгон зарлалаа. Тус аймаг энэ оныг "Гэр бүл-хүүхдийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан ба нэрлэсэн жилд 4 зорилтын хүрээнд 64 арга хэмжээг хийж хэрэгжүүлэх гэнэ.

Тухайлбал сар бүрийг нэршилтэй болгож, тухайн сарын үйл ажиллагаанд байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй шуурхай үзүүлэх зорилт дэвшүүлэн нэрлэсэн жилд ажиллаж байна. Энэ сарын 11-ний өдрийг “Өрх гэр бүл- хүүхдэд ээлтэй засаглал”-ын сар болгосон бөгөөд энэ өдөр Хотгойдын баатар Чингүнжавын талбайд төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж эцэг эхчүүд, хүүхэд багачуудад мэдээлэл, зөвлөгөө хүргэхээр төлөвлөж байна.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

 

 

 

Related news