Оюутнууд ном бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-07 11:58:14
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын зургаанд тохиосон Дэлхийн хүүхдийн номын өдрөөр МУИС-ийн Орхон сургуулийн Англи хэлний орчуулга, судлалын тэнхим Лаборатори 8 дугаар сургуульд ном бэлэглэлээ.

Нийт 200  гаруй ном, сэтгүүл өгсөн байна. Тус тэнхим нь долоо хоногийн хугацаанд сургууль дээрээ ном цуглуулах хөдөлгөөн өрнүүлж англи хэлний ном, товхимол цуглуулжээ. Эдгээр нь сургалтад ашиглахауйц хялбар, энгийн тул ахлах ангийн сурагчид элсэлтийн шалгалтандаа бэлдэхдээ ашиглах юм. Дашрамд дурдахад, Орхон сургууль нь Лаборатори 8 дугаар сургуультай  хамтын ажиллагаатай юм. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news