Сэлэнгэ аймагт 271.7 метр урт бетонон гүүр барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЕрөө голын төмөр бетонон гүүрийн нээлтийн ажил энэ сарын 18-ны өдөр албан ёсоор нээлтээ хийх гэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж байгаа ажээ.
Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж буй Ерөө голын 271.7 у/м төмөр бетонон гүүрийн барилгын ажлыг энэ сарын 18-ны өдөр албан ёсоор эхлүүлэх юм. Иймээс энэхүү нээлтийн үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Уг бүтээн байгуулалтын ажлыг “Гангүүр” ХХК, “ЗЗБ” ХХК түншлэл гүйцэтгэх бөгөөд хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллах юм байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг