Шүдний өвчлөлгүй анхны сургууль боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 11:46:54

Дорнод аймгийн Чойбалсан хотын  2-р дунд сургууль шүдний өвчнөөс бүрэн ангижирч чадсан анхны сургууль боллоо.

Тус сургууль  нийт 291 сурагчтай, тэдний  90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар шүдний өвчлөлтэй байна гэдгийг өнгөрсөн онд оношлосон. Ингээд БОЭТ-ийн шүдний тасгийн хоёр эмчийг сургууль дээрээ ажиллуулж сурагчдыг эмчилгээнд хамруулснаар бүх хүүхдийнхээ шүдийг эмчлүүлжээ. Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр ЕБС-ийн сурагчдын шүд, амны хөндийн өвчлөлийг эмчилж эрүүлжүүлэх захирамж гаргаж зарим сургууль дээр шүдний эмчилгээний лаборатори хүртэл байгуулсан нь эхнээсээ үр дүнгээ өгч байна. Дээрх сургуулийн хүүхдүүдийн шүдний эмчилгээний зардалд 10  орчим сая төгрөг зарцуулжээ.

Цаашид  шүдний өвчлөлгүй аймаг болох зорилт тавин ажиллаж байгаагаа хотын захирагч энэ үеэр дуулгасан юм.

 Б.Туяа

Related news