Хятад хэлний олимпиад эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 11:49:11

Зүүн бүсийн ууган сургуулиудын нэг Дорнод Их сургуулийн захирлын нэрэмжит Хятад хэлний олимпиад өнөөдөр эхэлж байна.

Дөрвөн насны ангиллаар явагдах уг олимпиад 10 хоногийн турш үргэлжилж шилдгүүдээ тодруулах гэнэ. Нийт 50 гаруй оролцогч хөрш орныхоо хэлний түвшингээр өрсөлдөж байна. Дашрамд дуулгахад Дорнод Их сургууль нь Зүүн бүсийн төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО болон ОХУ-ын Буриадын Их сургуультай хамтран ажиллаж харилцан оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Б.Туяа

Related news