Дарханд "Caffe Bene" салбараа нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Caffe Bene” олон улсын кофе шопийн Дархан дахь салбарын нээлт Комфорт цогцолборт боллоо. “Caffe Bene” нь дэлхийн 13 оронд 1600 гаруй салбартай аж. Үүнээс БНСУ, АНУ, БНХАУ-д "Caffe Bene"-ийн хамгийн олон салбар байрладаг ажээ.
Харин Монголд 30 гаруй салбартай кофе шоп нь орон нутаг дахь анхны салбараа Дархан хотод ийнхүү нээж байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Насанбат, Комфорт цогцолборын гүйцэтгэх захирал О.Болормаа, “Caffe Bene Монголиа” кофе шопийн ерөнхий захирал Д.Ариунбат болон иргэд оролцлоо.
Уригдан ирсэн зочид хотын соёлыг
дагаж олон улсын томоохон кофе шоп нээж байгаад талархалтай байна. Мөн
Дархан хотоор олон улсын авто болон төмөр зам дамжин өнгөрдөг тул гадаадын
жуулчид үйлчлүүлэхэд нэн тохиромжтой гэж үзэж байна.


