"Хавдаргүй-Алтай" аян Есөнбулаг суманд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-25 17:06:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд зохион байгуулж буй хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх “Хавдаргүй Алтай” аян Есөнбулаг суманд үргэлжилж байна.

Энэ сарын 3-ны өдрөөс эхэлсэн уг аян нийт 16 сум, хоёр тосгоны иргэдийг үзлэгт хамруулсан бол есдүгээр сарын 21-нд Есөнбулаг суманд эхэлж байна. Хавдар судлалын үндэсний төвийн чанарын албаны дарга, Анагаах ухааны доктор н.Баасанжав ахлагчтай нийт 8 эмчийн бүрэлдэхүүнтэй баг энэ өдрүүдэд Есөнбулаг сумын иргэдийг үзлэгт хамруулах юм. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрөлх Алтай” ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалангийн санаачилгаар тус аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран хэрэгжүүлж буй тус аянд одоогоор урд бүсийн сумдын 2580, хойд бүсийн сумдын 1976 хүн хамрагдаад байна.

Related news