Хөвсгөлд 1000 шатарчны нээлттэй тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар 1000 шатарчны нээлттэй тэмцээн эхэллээ.Тус тэмцээнийг анх 2015 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ жил 2 дахь удаагаа болж байна..
Тэмцээний
хамгийн бага оролцогч 5 настай бөгөөд нэг дор олон хүнийг хамруулсан тэмцээн
учраас иргэд идэвхтэй оролцож байна. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нь нутгийн
иргэдийнхээ сайн сайхны төлөө сургуулийн сурагчдын дунд математикийн олимпиад,
шатрын нээлттэй тэмцээн, бүх нийтийн марафон гүйлт зэрэг олон арга хэмжээг
уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.