Эрчим омгийн ямааг үүлдэр болгох ажилд Дэлхийн зөн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 09:59:52

Дэлхийн зөн олон улсын байгууллагын  Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Эрчим омгийн ямааг үүлдэр болгох ажлын хүрээнд Эрчим ямааны шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчийн суурь бэлтгэх ажилд 18868 ам долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд "Эрчим омгийн ямааны удмын санг хамгаалан үүлдрээр батлуулахад төрийн байгууллага, малчдын оролцоог дээшлүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр энэ тухай мэдээллээ.

Хэлэлцүүлэгт сум орон нутгийн удирдлагууд Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-ийн эдийн засгийн зохицуулагч Гантөмөр, ажилтан Чинзориг болон малчин иргэдийн төлөөлөл, мал зүйч, малын эмч нар оролцжээ. Эрчим омгийн ямааны үндсэн ашиг шим нь ноолуур бөгөөд нас гүйцсэн ухнын ноолуурын гарц 350, эм ямааных 280, охин борлонгийнх 230 грамм байдаг гэнэ. Ноолуурын чанарыг лаборторийн аргаар тодорхойлоход Эрчим омгийн ямааны  ноолуурын ширхэгийн голч 13-15 микрон, урт нь 4,5- 5,5 см ноолуур боловсруулах үйлдвэрийн технологийн шаардлагад бүрэн тохирдог тул Говь компани тус сумаас ноолуур бэлтгэдэг байжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news