Сэлэнгэ аймгийн нутгаар хуурайшилт аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 10:23:18

Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар хуурайшилт аюултай түвшинд хүрсэнийг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Энэ хавар Сэлэнгэ аймгийн нутгаар хуурайшилт ихтэй байгаа. Тухайлбал Орхон, Орхонтуул, Цагааннуур, Ерөө, Зүүнхараа, Баруунбүрэн, Зэлтэр, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар хуурайшилт аюултай түвшинд хүрсэн байгаа тухай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна. Иймээс болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг тус байгууллагын зүгээс анхаарууллаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

 

Related news