МонЭнКо-г орон нутгийн үйлдвэрүүдийг дэмжиж ажиллахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 11:46:52

Ховд аймаг болон МоЭнКо компани хамтран ажиллах гэрээ байгуулахдаа тус компаниас Хөшөөтийн ордыг хуульд заасан журмын дагуу ашиглах, төслийн хүч чадлыг бэхжүүлэх, дэд бүтцийг нь хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, “Ховд Хөшөөт хөгжил” санд хандив оруулах зэргээр орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгыг чухалчилсан байна.

Иймээс орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхээр гэрээнд тусгагдсаны дагуу 2015 онд тус уурхайд нийт 1068 хүн ажиллуулсны 70 хувийг Ховд аймгийн иргэд эзэлж байна.

МоЭнКо компани 2015 оны эхний 11 сарын байдлаар нийтдээ 377 мянган тн нүүрс олборлож, үүний 18,8 мянган тн нүүрсийг 2014 онд экспортонд гаргаж 329 сая төгрөгийг “Ховд Хөшөөт хөгжил” санд төвлөрүүлэхээс 192 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг хамтын  гэрээ дүгнэх  хурлын үеэр онцоллоо.

Цаашдаа ч орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, Ховдод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч нийлүүлж байх тал дээр хамтран ажиллах шаардлагатай байгааг Ховд  аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа  тайлан хэлэлцэх хурлын үеэр анхаарууллаа. 

А.Бямбасүрэн

Related news