Нийт ургацын 51 хувийг Сүмбэр сум хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-11-07 11:28:24

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн хэмжээнд аравдугаар сарын байдлаар төмс есөн га талбайгаас 70 тонн, хүнсний ногоо 7.7 га талбайгаас 65.8 тонн, тэжээлийн ургац 0.5 га-аас хоёр тонн ургац буюу нийт 137.8 тонн ургац хураажээ.

Харин  гүйцэтгэл 60 орчим хувьтай байгаа аж. Нийт ургацын 51.7 хувийг Сүмбэр, 37.5 хувийг Шивээговь, 10.8 хувийг Баянтал сум эзэлж байна.

Related news