Хятад улс оюуны өмчийн зөрчилд оногдуулах шийтгэлийг нэмэгдүүлнэ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэмт хэргийн шийтгэлийг чангатгахаарр болжээ.
Хятадын Коммунист намын Төв хорооны Тамгын газар, Төрийн зөвлөлийн Тамгын газраас “Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах санал”-ыг гаргажээ. Уг саналд одоогийн байгаа оюуны өмчийг бүртгүүлэхэд хүндрэлтэй, цаг хугацаа их шаарддаг, өртөг өндөр байдаг, нөхөн төлбөр бага байдаг зэрэг нөхцөл байдлыг өөрчилж, 2022 он хүртэл тэмцлийг эрчимжүүлэхээр тусгасан байна.
Мөн патент, зохиогчийн эрхийн зөрчлийн шийтгэлийг түргэн шуурхай шийдвэрлэж, нөхөн төлбөр олгуулах системийг бий болгох, бизнесийн нууцлал, мэдээллийг үр дүнтэй хамгаалах, зөрчлийн шийтгэлийг нэмэгдүүлэх замаар зөрчлийг бууруулах зэргийг тусгажээ.
Түүнээс гадна орон нутгийн нам, засаг захиргааны байгууллагууд хэрэгжилтэд анхаарлаа хандуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай гэжээ.
Хятад улс АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээрт АНУ-ын талаас тавьж буй гол шаардлагын нэг нь оюуны өмчийн эрхийн асуудал юм.