Ихэнх нутгаар цаг агаар хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Энэ сарын
20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 20-нд
баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд
баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун
аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын
нутгийн зарим газраар, 23-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи
20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс
голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус,
говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө
15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө
12-17 градус хүйтэн байна.