Говийн өмнөд хэсгээр +38 градус хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-25 08:13:34

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/.   Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Дархадын хотгороор +14-+19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +18-+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33-+38 градус, бусад нутгаар +25-+30 градус дулаан байна.


Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.

Related news