Орхон аймгийн газар тариалангийн талбайд шинжилгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 01:07:42
oyuka_hu@yahoo.com

Ирэх тавдугаар сард Орхон аймгийн газар тариалангийн талбайд агрохимийн шинжилгээг мэргэжлийн байгууллага хийнэ.  

Уг ажилд орон нутгийн төсвөөс 17.5 сая төгрөг төсөвлөжээ. Агрохимийн шинжилгээгээр тариалангийн талбайн хөрсийн чанарыг тодорхойлох юм. Учир нь тус аймагт  газар тариалан эрхлэх талбай бага тул га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах шаардлагатай байгаа ажээ.

Орхон аймаг энэ жил 4500 га–д улаан буудай тарина. Үүнд 750 тонн үр тариа шаардлагатайгаас таван аж ахуйн нэгж 415 тонн улаан буудайн үр нөөцөлжээ. Мөн энэ жил 4450 га талбайд шинээр үр боловсруулалт хийх гэнэ. Тариалалт ирэх сарын дундаас эхлэх бөгөөд техник, тоног төхөөрөмжийн хувьд хангалттай байгаа аж. Тодруулбал, трактор 90, үр тарианы үрлүүр 42, хөрс боловсруулах техник 102, төмс, хүнсний ногооны үрлүүр 15 байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд зургаан аж ахуйн нэгж, нэг иргэн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас урамшуулал авчээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news