Энэ жил Орхон аймагт 5.6 км авто зам шинээр тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 01:21:53
oyuka_hu@yahoo.com

Хөгжлийн банкны хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр Орхон аймгийн Эрдэнэ багт 1.5, Говил багт 4.1 км авто зам тавина.

Эрдэнэ багийн замыг “Сэлэнгэ Есөн Эрдэнэ” ХХК тавина. Харин орон нутгийн төсвийн 3.5 тэрбум төгрөгөөр нэг болон дөрөвдүгээр хорооллын дундах, Нацагдоржийн гудамж, Оюутны гудамж буюу Дэнж баг, хотын төвийн авто замыг засна.  Сүүлийн гурван жилд тус аймагт 13.4 км авто зам шинээр тавьж 12.2 км замыг засч, хатуу хучилтаар нэмж хучжээ. Үүнд нийт 19 тэрбум төгрөг зарцуулсан байна. Дашрамд дурдахад, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссанаар 2012-2015 он хүртэл улсын хэмжээнд  3405 км авто зам шинээр тавьжээ. Нийт зургаан аймгийн төвийг нийслэлийн замтай холбосон байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Related news