"Футзалын сонирхогчдын цом - 2020" тэмцээнд Аврагч клуб тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-30 09:12:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Футзалын сонирхогчдын цом 2020" тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 21-29-нд амжилттай болж 10 багийн 132 тоглогчид ур чадвараа сорин өрсөлдөв.


Энэхүү тэмцээний "Шилдэг хаалгач"-аар Хараацай клубийн хаалгач Х.Цэнгүүн , "Шилдэг тоглогч"-оор Сор клубийн тоглогч Б.Өлзийбаяр нар тодорсон бол "Шилдэг довтлогчоор" 24 гоол оруулсан Аврагч клубийн тоглогч Г.Нямаа шалгарсан юм.


Тус тэмцээний медальт байрт шалгарсан багууд 2020 оны футзалын дээд лигт орох эрхтэй болж байна. Хүрэл медалийн эздээр Б.Баттулга дасгалжуулагчтай, Б.Амгаланбат ахлагчтай Хараацай клуб, мөнгөн медалийг Б.Анар дасгалжуулагчтай, Ч.Цэндбаяр ахлагчтай СОР клуб тус тус хүртлээ.  


"Футзалын сонирхогчдын цом 2020"  тэмцээний алтан медаль, аваргын цомоор С.Батболд дасгалжуулагчтай, Ч.Төрболд ахлагчтай Аврагч клуб тодорсон юм. Мөн тэдний хамтаар Эрхэс, Шарын гол клубүүд 2020 оны футзалын дээд лигт оролцох эрх авлаа.

Related news