Жүдоч М.Уранцэцэг, Д.Сумъяа нар чансааг тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-21 11:05:06

Олон улсын жүдо бөхийн холбооны шилдэг тамирчдын шинэчилсэн чансааны дүнгээр эмэгтэйчүүд 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа нар уг чансааг тэргүүлсэн хэвээр байна.

ОУЖБХ-ноос гаргасан тус чансааны жин тус бүрийн эхний аравт шалгарсан жүдочдын дотор манай улсаас таван бөх багтжээ. Эрэгтэй жүдочдын 60 кг-д Ц.Цогтбаатар 25 (өмнө нь 32-т байв), 66 кг-д Д.Төмөрхүлэг дэд байрт (2), Д.Алтансүх зургаа (6), 73 кг-д Г.Одбаяр 11 (11), 81 кг-д Н.Дагвасүрэн 13 (30), О.Ууганбаатар 16 (17), 90 кг-д Л.Отгонбаатар найм (8), -100 кг-д олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 13 (16), +100 кг-д Б.Тэмүүлэн 23 (23)-д тус тус эрэмбэлэгджээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг нэг (1), 52 кг-д А.Цолмон 16 (15), гавьяат тамирчин М.Бундмаа 17 (15), 57 кг-д Д.Сумъяа нэг (1), 63 кг-д Ц.Цэрэннадмид 12 (12), Б.Мөнгөнчимэг 44 (50), 70 кг-д Ц.Наранжаргал 16 (15), 78 кг-д П.Лхамдэгд 31 (34), +78 О.Жавзмаа 37 (42)-д тус тус эрэмбэлэгдэж байна.

Д.Өлзий

Related news