С.Ганбатын хэргийг хэрэгсэхгүй болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 16:07:55

Дорнод аймгийн Засаг дарга асан С.Ганбатад холбогдох шүүх хурал саяхан болж өнгөрлөө.

С.Ганбат дээрх албыг хашиж байх хугацаандаа өөрийгөө намын дарга гэж итгүүлж үнэмшүүлэх зорилгоор намын тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн Улсын дээд шүүхийг хуурсан баримт байдаг. Энэ үндэслэлээр нь тус аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг шүүхэд гомдол гаргасан ч шүүх хурал хойшлогдсоор 3 жил орчмын нүүр үзэж саяхны хурлаар С.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэсэн ч нэхэмжлэгч тал шүүхийн энэ удаагийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахаар болов.

Б.Туяа

Related news