Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр сургалт явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 17:11:45

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс сонгуульд нэр дэвшигчдийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалт Ховд аймагт болж, баруун бүсийн гурван аймгийнхан оролцлоо.

Ирэх 6 дугаар сард болох Улсын их хурал, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд оролцох эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих үүднээс Канадын засгийн газрын дэмжлэгтэй сонгуулийн компанит ажлын менежерүүдийн чадавхи бэхжүүлэх цуврал сургалт орон даяар эхэлж байна.

Энэхүү сургалтаар  21 аймгийн бүх улс төрийн намын төлөөлөгчид, бие даан нэр дэвшигчийг хамруулах, эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх,шийдвэр гаргах түвшний үүрэг, мэдлэг чадварыг ахиулахад чиглэгджээ.

Мөн сонгуулийн  компанит ажилд оролцох, нэр дэвшигчийн менежерээр ажиллах сонирхолтой, нэр дэвших хүсэлтэй байгаа хүмүүс энэ сургалтад оролцож, мэдлэг мэдээлэл авчээ.

Уг сургалт цувралаар явагдаж жижиг намуудын төлөөлөл оролцож, давхардсан тоогоор баруун хягаарын гурван аймгаас нийт 120-иод хүн оролцоод байна.

 Ховд аймаг А.Бямбасүрэн

 

 

Related news