Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 70 гаруй мянган сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 09:11:50

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороо байгуулагдлаа.

Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо дараах бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Аймгийн Сонгуулийн хорооны дарга Э.Оюунболд /аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга/, Нарийн бичгийн дарга Д.Бямбаа /Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга/, гишүүдэд Ө.Сувдаа /аймгийн ЗДТГ-ын дарга/, Д.Загдгочоо /аймгийн Боловсрол соёлын газрын дарга/, Г.Цэнгэлзаяа /аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны дарга/, П.Оюун /аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга/, Д.Энхсайхан /аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга/, Б.Дарихжав /аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга/, Д.Ариунтуул /аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн/ нар ажиллах аж.

Аймгийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу сумын сонгуулийн хороодыг байгуулахаар төслийг боловсруулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news