Банкууд 4479 иргэний зээлийн хүсэлтийг хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-04-26 14:03:26

Банкууд дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл 4479 иргэний 276.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ.  

Тодруулбал банкууд 1205 иргэний 5 хувийн хүүтэй 56.6 тэрбум төгрөгийн, 2548 иргэний 8 хувийн хүүтэй 169.7 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.  

Түүнчлэн  Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 587 зээлдэгчийн 23.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ. 

 Б.Заяа

Related news