Цагдаагийн алба хаагчид урлагаар өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 17:35:54

Төв аймгийн цагдаагийн газрын  албан хаагчид , 4 сарын 22-ны өдөр Монгол туургатан театрын тайзнаа урлагийн зургаан төрөлд ур чадвар, авхаалж самбаа сорив.

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсний  95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан урлагийн наадамд 200 гаруй албан хаагч оролцсоноос нэгдүгээр байрт Замын цагдаа, хоёрт Нийтийн хэв журам, гуравт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг шалгарсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news