Ховд аймгийн МАН-ын хороо улсын шилдэг намын хороогоор шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 08:39:00

МАН-ын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан ажил үйлсээрээ тэргүүлсэн намын хороод, байгууллагуудыг шагнах үйл ажиллагаа саяхан болж өнгөрсөн. Ховд аймгийн МАН-ын хороо “Намаас гаргасан томоохон бодлого, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг бүтээлчээр зохион байгуулж буй намын байгууллага”-аар шалгарсан амжилт үзүүллээ. 

Аймгийн МАН-ын хорооны дарга Д.Галсандондог хэлэхдээ “Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөөх бодлого, үйл ажиллагааг манлайлан удирдаж ирсэн МАН-ын үйл ажиллагааг дэмжин тусалдаг нийт дэмжигч, гишүүддээ баярлалаа. Энэ бол МАН-ын нийт гишүүдийн шагнал юм шүү” гэсэн юм. Мөн Жаргалант сумын МАН-ын хороо "Улсын тэргүүний анхан шатны байгууллага"-аар шалгарсан бахдам амжилт үзүүллээ. Ийнхүү Ховд аймгийн МАН-ын хороо хоёр дахь удаагаа "Шилдэг намын хороо"-гоор шалгарч байгаа аж.

А.Бямбасүрэн

Related news