Дорнодод гурван ихэр хүүхэд мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 11:28:45

Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт 3 ихэр хүүхэд мэндэлжээ.

Шинэ нялхсын 2 нь хүү, 1 охин бөгөөд эхийнхээ 3 дахь удаагийн төрөлт юм байна. Эх үрсийн бие сайн байна гэж БОЭТ-ийн эх сурвалж мэдээллээ. Бид шинэ ихрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Дорнод аймагт 2 жилийн өмнө гурван ихэр төрж байсан удаатай. Харин 23 жилийн өмнө анхныхаа гурван ихрийг өлгийдөж байсан юм.

Б.Туяа

Related news