“Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДМонгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг Ховд аймагт өчигдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан дээрх хуулийн хэлэлцүүлэг 21 аймгийн хэмжээнд эхэлж байгаа аж. Ховд аймгийн ЗДТГ-ын ажилтнууд,шүүх,цагдаа,хууль хяналтын байгууллага, иргэдийн төлөөлөл, багуудын иргэдийн нийтийн хурал, засаг дарга, хэвлэл мэдээллийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцлоо.
Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан Доржбат, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авч, түүнд үндэслэн цаашид сайжруулах зорилготой. Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс хэрэгжүүлж байгаа мэдээлэл, хууль тогтоомж, бодлого үйл ажиллагааны хэсэгт иргэний оролцоотой шийдэл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг урьтал болгож ажилладаг гэв.
Энэхүү хуулийн төслийн ач холбогдол нь Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь үзэл санаа нь төрөөс шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцооны механизм,төлөөллийн ардчилалын механизмтай хослон, сул талаа харилцан нөхөж, төрийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагыг илүү хариуцлагажуулна.
Нөгөө талаар шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэсэгт оролцох Үндсэн хуулийн эрхийг бодитой хэрэгжүүлэх механизм бүрдэнэ гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
А.Бямбасүрэн