Дорнодын Хөлөнбуйр суманд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 16:46:50

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн автомашинтай боллоо.

Аймгийн ОНХС-аас 30 сая төгрөгийн өртөг бүхий ОХУ-д үйлдвэрлэсэн шинэхэн пургон автомашиныг нийлүүлжээ. Тус сум нь аймгийн төвөөсөө 130 гаруй км алс байдаг учир яаралттай тусламж шаардлагатай хүнийг аймгийн төвд хүргэхэд зайлшгүй автомашин шаардлагатай байдаг билээ. Энэхүү нөхцөл байдлыг сумын Засаг дарга нь сайн мэдэхийн хэрээр аймгийн ИТХ-аар санал оруулж машин авах хөрөнгийг шийдүүлжээ.

Б.Туяа

Related news