АН-ын дэд даргаар Ц.Тувааныг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-09 17:21:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тус намын дэд даргаар Ц.Туваан, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ.



Ц.Туваан өмнө нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин Ц.Баатархүү НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж буй юм. Мөн хуралдаанаар 2020 оны ээлжит сонгуультай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор ҮХБ цахимаар хуралджээ.

Related news