Хөвсгөл аймгийн баяр наадам 7-р сарын 14,15-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж Ардын хувьсгалын 95 жил, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойг тэмдэглэх аймгийн баяр наадмыг 7-р сарын 14, 15-ы өдрүүдэд ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд зохион байгуулахыг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарт даалгалаа.
Мөн аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг 6 дугаар сарын 14-өөс өмнө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа