Сувилагч нар иргэдэд үнэгүй үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 16:23:05

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилагч нар аймгийнхаа төв талбайд ард иргэдэд үнэгүй үзлэг, зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэ нь олон улсын сувилагчдын өдөр угтсан арга хэмжээний эхлэл бөгөөд “Би эмчид хайртай” сэдэвт аян өрнүүлж байна.

Олон улсын сувилагч нарын баяр өдөр угтаж зохион байгуулж байгаа иргэдэд үнэгүй үзлэгээр цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох, захын мэдрэлийн цусны даралт үзэх, жин хэмжих, халдвар бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөө, эмийн зохистой хэрэглээний талаар гарын авлага, ухуулга сурталчилгаа хийгдлээ.

Тэр бүр өөрийн эрүүл мэнддээ цаг зав гаргаж амждаггүй хүмүүст эмнэлгийн үзлэгийн дараалал хүлээж цаг алдахгүйгээр үзлэг хийлгэж, эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой байсан нь иргэдийн талархалд нийцсэн  сайн үйлсийн аян болж чадлаа.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

 

Related news