"Сүхбаатар скаут-2016" нэгдсэн үйл ажиллагаа болж өнгөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 15:08:49

Монголын Скаутын холбооны Сургалтын албаны дарга Д.Болдбаатар, Хөтөлбөрийн дарга А.Билгүүн нар 2016 оны 4 сарын 27-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа.

Энэ хугацаандаа нэн тэргүүнд аймгийн засаг дарга Ж.Батсуурьтай уулзаж 2016 оны 7 сарын 25-30-нд ОУХНТ-д болох Олон улсын 2-р жемборид оролцох сурагчдын унааны зардлыг шийдвэрлүүллээ.

Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Баасандорж, БСГ-ын дарга Л.Байгалмаа болон бүрэн дунд сургуулиудын захирлуудтай уулзаж скаутын үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл хийлээ.
Монголын Скаутын холбооны баг хамт олон 4 сарын 28-30-ны өдрүүдэд ХГБХХ-т Скаутын Бүлгийн удирдагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж 10 сумын 13 сургуулийн 25 багш хамрагдаж андгай өргөн Бүлгийн удирдагч багшийн ГЭРЧИЛГЭЭ-г гардан авсан байна.
Мөн салаан дарга бэлтгэх 2 өдрийн сургалт зохион байгуулж Эрдэнэцагаан сум, Мөнххаан сум, Баруун-Урт сумын 30 скаут хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлжээ.
4 дүгээр сарын 30-ны өдөр WELCOME TO SCOUT нээлттэй өдөрлөг зохион байгуулж 4 сургууль, МСҮТ, Боловсрол өргөө хүүхдийн нэгдсэн дотуур байрын 300 хүүхэд оролцож Оддын тойргоор аялж танин мэдэхүйн, 22 өртөөгөөр зочилж скаутын талаар мэдлэгтэй болжээ.

                                                                                                         Т. Одончимэг  
 

Related news