Богино долгионы 10 ширхэг гар станцтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-29 14:15:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэст 10 ширхэг богино долгионы гар станцыг хүлээлгэн өгөв.


Богино долгионы гар станцтай болсноор ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхэд алба хаагчид тухайн түймрийн газар орны байршил, цаг агаар, түймрийн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдан ажиллах нөхцөл бүрдэж байна.


Улмаар бие бүрэлдэхүүн онцгой байдалд ажиллах нөхцөл боломжоор хангагдсаны зэрэгцээ бэлтгэл сургуулилт болон бэлэн байдлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Related news