Улаанбурханы 2059 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-05 00:50:39

Улаанбурхан өвчний тохиолдол энэ сарын гуравны байдлаар Дархан сумын таван Эрүүл Мэндийн таван төв, Нэгдсэн Эмнэлгийн үзлэгээр 1906 бүртгэгджээ.

Одоогоор Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт есөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээнд хоёр өвчтөн байна гэж аймгийн ЭМГ-ын ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч ярилаа. Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах “Мэдээлэл судалгааны баг” Халдвар өвчний EWAR-ийн программд болон өвчлөлийн “Health-Imfo-3” программд бүртгэгдсэн улаанбурхан өвчний тохиолдлын судалгааг гаргасан байна.

Дээрх судалгааны дүгнэлтээр Улаанбурхан өвчний тохиолдол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар халдварт өвчний бүртгэлийн “EWAR” болон өвчлөлийн "Health Imfo-3” программд бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд сумдтайгаа нийлээд 2059 тохиолдол бүртгэгджээ.

                                                                              Б.Норовсамбуу

Related news